Дэлхий ээж

Дэлхий ээж

Дэлхий ээж

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай.
Дэлхий ээж

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил уйлдаг” гэх Монголчуудын эртний үг бий. Байгаль дэлхийн мод чулуу бүх юм зохистой байрандаа байх ёстойг энэ үг байнга сануулдаг. Чулуу уйлдаг ажгуу. Чулуу бээр амьтай, зүрх сэтгэлтэй, оюун ухаантай. Тэгвэл өвс ургамал, мод бут бүгд амьд байгаль.
Тэр бүхнийг агуулагч уул ус, хээр тал бүгдээрээ тус тусын амьд ертөнц бөгөөд тэр бүгдээс цогцлох, дэлхийн бөмбөрцөг бол нэгэн цул амьд амьтан билээ. Дэлхийн дотоод эрчим хүч буюу хэвлийн гүнээс тэжээгдэн гарах гол мөрөн горхи булаг түүний судас нь бөгөөд, бөмбөрцөгт өөрийн амьсгалах уушиг, цохилох зүрх, тэр ч бүү хэл баярлах гомдох сэтгэл, сэтгэх уураг тархи буй.
Дэлхий ээж

Дэлхий ээж

“Дэлхий ээж” хэмээх алдартай дууны шүлгийг Г.Мэнд-Ооёо 1980 онд зохиосон бөгөөд Р.Энхбазарын аялгуугаар 30 гаруй жил дуулагдаж байгаль ба өв соёлоо хамгаалах үзэл санааны дуулал болсоор байна. Түүний “Алтан-Овоо” зэрэг олон арван шүлэг зохиол хүн байгалийн хүйн холбоо, эх дэлхийтэйгээ шүтэлцсэн нүүдэлчдийн язгуур мэдлэг ухааны үнэт зүйлсийг илэрхийлдэг.
Дэлхий ээж

МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ АРЧИГДАХ, АВРАГДАХЫН ЗААГ ДЭЭР

Өнгөрсөн он жилүүдэд хамгийн их эрсэдсэн салбар бол соёл урлаг. Түүн дотор соёлын өв юм. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд монголын соёл урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд, нүүдэлчний эд өлөгийн соёлын дурсгалууд, археологийн чухал зүйлс хил даван одсоор байсан. Энэ тухай хэвлэл мэдээллээр бичиж, соёлынхон бид төр засагтаа хандсаар байсан.

Би өвийн урсгалыг монголдоо тогтоон барих асуудлаар М.Энхсайханы засгийн газарт томоохон төсөл өргөн барьж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Ядаж хариу ч өгөөгүй. Маш олон тооны булш бунхан тоногдож байна. Газрын хэвлийг тандагч багажаар тэд булш хиргисүүр, хуучин сүмийн туурийн орчмын юмсыг хайгуулдан ухаж онгичих нь хэрээс хэтэрлээ. Газраас ухаж гаргасан юмс ч зах зээлийн газраар ил тод үзэгдэх нь хэвийн үзэгдэл боллоо.
Дэлхий ээж

МЯНГАН ТОГОРУУНЫ НЭГИЙГ ИЛГЭЭЕ

Цаасан шувууны домгийг бага сургуульд байхаасаа сонсож байсан ч түүнийг домог л гэж бодож явлаа. Хирошимад очоод Садока охины эмийн боолт, чихрийн цаасаар хийсэн цаасан шувуудыг үзээд энэ бол домог бишээр барахгүй дайн, тэр тусмаа цөмийн дайны аюулын эсрэг тэр зовлонг туулсан элчийн нисгэсэн түүхэн шувуунууд болохыг нүдээр үзлээ. Хирошимагийн энх тайвны цэцэрлэг дах Садока охины дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд бид цэцэг өргөлөө. Садока охин зуун мянган цаасан шувуу хийж нисгэвээс зовлонгоос гэтлэнэ гэсэн эртний домогт итгэж байжээ.
Дэлхий ээж

ХЭЭР ТАЛЫН ҮЗЭГДЭХҮЙ БА ҮЛ ҮЗЭГДЭХҮЙ

Эглийн нүдэнд үзэгдэх талын тагжгар хөх уулс хутагтын мэлмийд тэнгэрт тулам зэс уул болж харагдах ажээ. Уул ус, байгаль дэлхийн бараа туруу хүртэл үзэгдэх байдал нь эгэл хийгээд эгэлгүйн дүр төрхтэй байхад үзэх нүднээс ангид орших ад зэтгэр, хор хорлолын нисваанис болох өвчин турханы үл үзэгдэгч амьтад өөр өөрийн хэлбэр дүрсээр бидний дээгүүр нисч явдаг ажгуу.

Тэрхүү үл үзэгдэгч тийрэнг дарах ерөндөг нь дорнын хээр талын нүүдэлч малчид, нутаг усандаа үеийн үед үнэнчээр үлдсэн ард олны өв уламжлал, эр зориг, тэсвэр хатуужил, зүрх сэтгэлийн чанадад бас л үл үзэгдэн оршсоор байдаг болой.
Дэлхий ээж

АЛТАН ОВООНЫ ХУУРЧ

“Алтан Овоо” ном аавын хөрөг дүрээр дүүрэн ч, би ааваа хуурчийнх нь хувьд хөрөглөн бичиж буй минь энэ л болов уу. Дарьгангын “Жаахан шарга” дууны язгуур эхийг аавын минь л хуур шингээж үлдсэн гэж би боддог юм. Ингэж үзэх учир бий.
Дэлхий ээж

АЛТАН ОВООНЫ ХУУРЧ

Нүүдэлчин айлын хүү би эхийн цагаан сүүтэй цуг морин хуурын аялгуугаар амалсан билээ. Аав минь хүү намайгаа өвөр дээрээ наалдуулж суулгаад өмнө минь хуураа тавиад “Амар явдалт” хэмээх аялгуугаар саатуулдаг байсан гэж ярьдаг сан. Одоо бодоход аав минь намайг хууртайгаа цуг хуурданхан өсгөжээ.
Дэлхий ээж

ОНГОН

Шар бүрдэндээ очихоороо би ямархан нэг юмаа гээчихсэн хүн шиг Онгон элснийхээ манхан сэрвээ, эрэг гангын судаг даган тонгойн алхдаг зантай. Лав л багын хаясан цамцаа хайгаагүй. Улаан эрэг орчмоор алхахад эртний хүмүүсийн ирлэж хийсэн чулуун гилбэрээс авахуулаад тээрэм, нүдүүр, араатан гөрөөс, арслан заантай үзэлцэхдээ барьдаг чулуун муна өдий төдийг олдогсон.

Тэр хавьд хуучин шинэ чулуун зэвсгийн үеийн томоохон дарханы газар байсан бололтой юм билээ. Тэгээд ч би Шар бүрдэндээ эртний хүмүүсийн чулуун гаререй байгуулах мөрөөдөл цээжиндээ асааж хэдэн жил давхисан юм. Гэгээн мөрөөдөл маань зах зээлийн шуурганд тас ороолгуулаад одсон ч хэзээ нэгэн цагт хэн нэгэн аавын хүү миний хүслийг гүйцээх л болно.
Дэлхий ээж
TOP