Илтгэл, хэлсэн үг

НАНХИАДЫН ЭРТНИЙ ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ХҮННҮ

Сүн түүний дотор Хүннүгийн үеийн дайн тулаан, ахуй, соёлыг дүрслэсэн шүлэг дуу маш олон байна МЭӨ ХI -YШ зууны хооронд Хятадын ард түмний дунд зохиогдсон яруу найргийн сонгомол бүтээл болох “Шүлэглэлт ном” дотор буй нэг шүлгээс иш татаж өгүүлбэл:

Хэнгэрэг дэлдэн түгшүүр зарлав
Хэзээ мөдгүй довтлон айсуй
Хаан бээр цэрэг засан базааж
Хаан тосгоныг хамгаалан сэргийлэхээр тушаав.
Нүүгэлтсэн их хүчээр довтлон ирэв.
Хао, Шүөфан нутагт маань цөмрөн орлоо.
Тай Юаний зүг баруун умарш хөөн одов.
Тайж Инь Зифу-гийн алдар түмэнд түгэв…

Одоо өөр нэгэн бүсгүй шүлэгчийн дууллаас үзье. Нийтийн он тооллын 195 оны сүүлээр Хан улсын нэрт эрдэмтэн Цай Юнгийн охин Цай Вэн Жи-г булаан авч Хүннүгийн цэргийн жанжин гэргийгээ болгосон байдаг. Цай Вэн Жи Хүннү нарын аян нүүдлийн амьдралд арван хоёр жил болохдоо анхандаа гунин гутарч харамсан жигшиж байсан хэдий ч аяндаа хань ижил, үр хүүхэд, ахуй байдалдаа идээшин дассан нь түүний шүлгээс илэрхий байдаг.

“Нүүдэлчдийн лимбийн арван найман аялгуу” хэмээх дууллын тавдугаар шүлэгт,

Хажуу талдаа энгэртэй
Үзүүрсгэн илбэнхи ханцуй
Өдөр нь түүнээ өмсөж
Эгнэгт нэгэн газраа суурьшилгүй
Ээлжлэн солигдох сар өдрийг

(Хятад хэлнээс Л.Эрдэнэчимэг орчуулжээ)

Хүн улсын нутагт төрсөн лимбийн дуу аялгуу
Хөгжмийн ая, намайг зүрхнийхээ гүнд шингээн авахаас урьтаж
Өнө удаан сэтгэлдээ тээсэн үй түмэн эрхэм дурадхал
Тэрс зовлон юуг минь нимгэлэх гэж
Хүй олонд аз хийморь, эсвэл гуниг заяаг оноогч тэнгэр
Хүннү, Ханчууд адилхан л хүмүний зүрх сэтгэлтэй төрсөн ч
Тэнгэрийн газар дэлхийгээс алслагч эрчим хүчин
Тэгээд би цөхрөлийн далайд живэхгүй хэмээн
Учрал тавилангийн хяслант хүчинд өширхөхөөс ангижирч

Арван хоёр жилийн дараа Хүннүгийн жанжин, Цай Вэн Жи-г хоёр хүүхдээ үлдээгээд Хан улсдаа буцахыг зөвшөөрсөн байна. Энэхүү түүхэн үйл явдал нь эр эм, эх үрийн хагацлын цадиг мэт боловч Хүн, Хан хоёр улсын тухай цаг үеийн өшөөрхөл хийгээд эвлэрлийн шастир авай. Яруу найраг ямагт дотоод сэтгэлийг тэмтрэн барьж тогтоон бичиглэдэг бөгөөд тэр нь түүхийн үүднээс тайлагдаж болох нууц чанарыг агуулна. Мөнөөх 18 аялгууны өөр хоёр ч дуулалд тэр үед Хүннүд дуурсаж байсан хөгжмийн тухай дурджээ.

Дэндүү зовлонгоо гунигт аялгуунд шингээнэмбайгаа бол долоо дахь дуулалд:

Эр эмгүй нум сумтай
Цас бороонд газар хэвтэнэ
Амьдралаа чимээгүй өнгөрөөж
Миний туйлын хүслэн биш
Би-чиугийн лимбэ
Аяа үүлгүй шөнө
Төрөлх нутгаа хэмээсэн нь...

Мөн түүний ойролцоо зохиогдсон “Цуурын магтуу” хэмэх шүлгийг эрдэмтэн Мэргэших Хөх Хотод хэвлүүлсэн “Хүннүгийн модон цуурын тухай” /1993/ хэмээх бүтээлдээ хэвлүүлсэн нь сонирхол татаж байна.

Гярам дуун цагаан шүднээс гармой
Цуурай нь тунгалаг бөгөөд эевэргүү
Цог нь цэлгэр бөгөөд дүрэлзүүн... /1/
Гидаргууны тушаалаар
Жидаргууныг тодоруулан
Сандагууны цээлхэнийг
Юудагуунд найруулчихуй.
Шилжих үүлтийг агаар мандалд дэгдээн
Ширүүн салхины түмэн газраас хуруулвай
Шилт бодгалийн туйлын эгшиг

Ширхэг хулсны зохиол буй ажгуу. /2/
Тийнхүү дууны савд түшихүй
Хэрэглэлийн эдэд найдахгүй
Ойр болбоос биеэр авч
Сэтгэлийг дарж, амьсгалыг жаргаамой.
Уруул хөдөлвөөс аялгуу болж
Ам нээвээс дуу үүсч
Юмсыг үзэн бодисод игдлэн

Дууны аясаар гиншил дагамой. /3/
Бялар бишгүүрээс ариун уйлнам. /4/
Ятга ширхэгээс уяхан цээлхэн /5/
Хүрхрэн шуугих салхи үүсгэн
Янцгаалан үүрсэх дуу гаргах нь
Ар газрын хүлэг морьд
Нутаг юугаан мөрөөдөж
Хүйтэн салхинаа
Умард хандан үүрсэх мэт....”

Уг шүлгийн 1 хэсэгт хөөмий, 2 хэсэгт хулсан лимбэ буюу хулсан хуур, 3-р хэсэгт уртын дууг, 4-р хэсэгт бялар бишгүүр, 5-р хэсэгт ятга хөөмийн тухай тов тодорхой үгүүлж байна.

3. Мөн Хүннүгийн сэдэв үлэмж их байгаа нь анхаарал татаж байна. Судлаач Я.Ганбаатарын дурдаж буй цаг үед /Сүн улсын үеийг оруулаад/ 2500 гаруй яруу найрагчдын туурвисан 49000 орчим шүлэг найраг байдгийн дотор нүүдэлчдийн сэдэвт дуу шүлэг нилээд байна гэж тэмдэглэсэн нь анхаарал татаж байна.

Тухайлбал Ли Бай /701-762 он/.

Гялбалзсан үүлэн далай дунд бүртэлзмүй.
Хуугин үлээж Хасын боомтоор гармуй.
Хүннүгийн иргэн Хөх нуурыг өнгөлзмүй.
Эгэж ирснийг олж үзсэнгүй
Санаа сэтгэл нь нутагтаан буцсан яваа
Өчүүхэн ч зогсолтүй санаа алднам Ли Байд Хүннүд элчээр очоод 19 жил олзлогдон суусан Сү -Ү жанжны тухай бичсэн шүлэг зэрэг олон шүлэг Хүннүд хамааралтай байна.

Хилийн боомтноо төрсөн сэтгэгдэл
Харьяат улсын Гашуун нуураар дайран довтолгомуй.
Нутгаан тэмцсэн зэрлэг галууд Хүннүгийн тэнгэрт алсран нисмүй.
Харуулын цэрэгтэй Шугуан боомтноо учрахуй

Дай Шулунь /732-782/-ийн шүлгээс:
Хүннүгийн Иншань уулыг бүрхэн хучлаа.
Хүннүгийн дүрвэгсдэд хөл дүүжлэх унаа ч үлдсэнгүй ээ.
Тэд эх нутгийнхаа төлөө эргэж харих чухалтай ч бус аа

Их цасан бударсан өвлийн хүйтэн шөнө
Хиур сүлдэс тэс хөлдөөд намирах дэрвэх нь үгүй,
Тэртээд тэнгэр харанхуйг нэвт гийгүүлэн
Тэрслүүдийн цэргийн хүрээ тэнд бужигнаж үзэгдэх нь
Түмэн газрын цагаан хэрэм дээгүүр

Лу Лунь /748-800 он/

Тэргэл саран, од мичид огт эс үзэгдэнэ.
Тэнгэрийн өрх тэнд буйг илтгэнэ.
Хойноос нь баг цэрэг нэхэн одов.
Хормын төдийд илд жад лавсах цасанд хүндэрнэ.

Тан улсын үеийн яруу найргийн бүтээл дотор Хүннүгийн сэдэвт шүлэг түгээмэл байгаа нь /түүхэн үечлэлийн хувьд бие даасан Хүннү гүрний тухайд бус харь улсын харъяа эрхшээлд орсон үеийн тархай бутархай Хүннү аймгуудын цэрэг дайны байдлыг өгүүлсэн буй заа. Хүннүгийн сэдэв олон үеийн туршид Нанхиадын соёлд хүчтэй нөлөө үзүүлсээр байсныг дээрх шүлгүүд гэрчлэх ажээ. Тэгээд ч яруу найраг тухайн цаг үеийг тольдон тусгахын хамт түүхийн өнгөрсөн цаг үеийн толинд хамгийн тод томруун, үзсэн мэт тусгаж чаддаг онцлогтойг судалгаанд харгалзан үзэх хэрэгтэй.

Бас Английн яруу найрагч С.Т.Колериж тэртээ 1787 онд зүүдэндээ дээд нийслэл Шанду хотыг хаан ордоны хамт дүрслэн үзээд “Хувилай хаан” хэмээх алдарт шүлгээ зохиогоод дэлхийн яруу найргийн сор бүтээл болон хэдэн зууны турш шагшигдсаны хойно, түүхч, судлаачдын анхааралд өртөж, Шандугийн тал, гол ус, хааны ордоны доторхийг үзсэн мэт бичсэнийг түүхийн гэрч болгон иш татаж гайхан судласаар байна. Тан улсын үеийн яруу найргийн бүтээлүүдэд аль ч талаас нь авч үзсэн Хүннүгийн дайн байлдаан, ялалт, ялагдалын түүхэн хэрэг явдлын баримт болгон судлах боломжтой нь шүлгүүдээс тодорхой байна.

5. Нанхиадын Умард төрийн болон зүүн Хан улсын үеийн нэгэн ардын дуунд шүлэглэсэн нь:

Хормойгоо шуугаад хангал хүлэг унан довтолгох нь бахтайяа
Хөлбөрөн эргэж барууншаан бас нэгэн мөс талбихуйяа
Хойд газрын эмс охид харвах намнахдаа гарамгай нь тийн ахул

Энэ шүлэг Хүннүгийн нүүдэлчдийн харвах намнах гарамгай ид хавыг магтан шагшсан ч байх ажээ. Эрт Нанхиад яруу найрагт байгаа өөр нэгэн бахдалтай шүлэг бол Бай Зю И-гийн бичсэн гэрийн шүлэг юм. Уг шүлэгт дурьдсанаас үзвэл өмнөд гүрэнд гэрийг тал нутгаас авчирч бариад гал дүрэлзүүлж дотор нь дуулж бүжиглэж тухлан сууж найрлан жаргацгаах ажээ.

монголын нүүдэлчдийн соёлын ололтыг 1000 хол гаруй жилийн өмнөх дүр зургаар нь гайхалтай уран тод өгүүлсэн сод бүтээл юм.

Зуун бургас сүлжин хана татаж
Голын уд дугуйлсан тоонотой
Гоё сайхан, бат бөх
Сэрүүн тунгалаг умрын
Сэргэлэн дэнжийн зүлэг дээр
Харин өнөөдөр энэ гэрийг
Хуяг баатад авчирчээ
Шаагисан бороонд ер дордохгүй.
Хавчиг булан ч үгүй хэрнээ
Гайхалтай нь бас даанч дулаахан …
Жиндэм салхи, жавар цас
Голомтонд дүрэлзэх галын гэрэл
Хатавчинд дуучин хөгжимчин эгнэн суугаад
Хүйтэн хөндий байшинд орохоос
Хөлчүүрч согтоход зовох юмгүй
Энэ шүлэг цааш үргэлжлэхдээ, 

Гэрээ ордон өргөөгөөр солихгүйМонгол гэрийн тухай Бай Зюй И-гийн энэ гайхамшигтай шүлэг зохиогдсон цаг хугацаа нь Монголын өвгө дээдэс гурван голд ирж нутагласан хийгээд Уйгар Улс төвхнөн засагласан цаг үетэй давхцаж байгаа юм. Энэ шүлэг дэх түүх бичлэг нь их найрагчийг хааны ордонд байх үеийн төрийн ёслолоос үүдэлтэй гэх бөгөөд зарим судлаач Түрэг улсын элч хэмээх бөгөөд Табгач нарын элч төлөөлөгч байж магадгүй хэмээн бичсэн нь үзэгдэнэ. Чухам уг гэрт их найрагч дотор нь орж, найрлаж, шүлэг зохиолоо урлаж бичиж байсан түүхэн дүр зураг харагдах бөгөөд, уг гэр яг хэдий үед Нангиадын хааны ордоны суурин орд өргөөнд үед ирж баригдасныг хэлэх боломжгүй. Харин Монгол гэр тэр цаг үед хэдийн сонгодог дүр төрхөө олж, нанхиад найрагчдын шүлэг дуулалд байр сууриа эзлээд байсан нь тодорхой байна. Б.Ринчен гуай “Сандоо амбан” романдаа бичсэнээс /орчуулсан ба хуучны орчуулга/ үзвэл “Мянган хонины ноос, хоёр зуугаад төмөр гархьа хэрэглэж”... хэмээсэн нь уг гэр цар хүрээний хувьд нилээд том гэр байсан бололтой.

Нанхиадын эртний яруу найргийн бүтээлүүдийн үлэмж баян өв сан дотроос давын түрүү олж үзсэн цөөн шүлэг дуулалуудын хүрээнд ажиглалт хийж үзээд:

үй:

Монгол Улсын Шинжлэх Ухаан. 22-р дэвтэр. УБ 2009

3. Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” УБ 2008
5. Г.Сүхбаатар “Монголчуудын эртний өвөг” УБ 1980
7. Л.Эрдэнэчимэг “Гүн гэрийн хатагтайн нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу” УБ 2002
9. Бань Гу “Баруун Хан Улсын бичиг” Бээжин 1925 /Тэмэгэт монголчилов/
11. A. Herbert Giles “ A History of Chinese Literature” New York 1923

"Хүннүгийн түүх соёл" эрдэм шинжилгээний бага хурал, хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн.

TOP