Эсээ

Эсээ

Эсээ

ОЧИРХҮҮ АХЫН ЗАН ЧАНАР БУЮУ УРАМ ХАЙРЛАХУЙ

Монгол хүний сайхан сэтгэл, бие биедээ хандах жудаг, хүнийг өөдрөг байлгах гэсэн харилцааны соёлоос үүдэлтэй ёс заншлыг яруу найрагч өөртөө шингээсэнээс л чухам хүнд хэлэх ийм шүлэг төрсөн буй заа. Тэрбээр өөрийгөө "уулын хүн" хэмээн ярих дуртай. Алтай нутгаа юм болгонд дурсан ярина. "Аргамжааны чулуу" бол түүний тод илрэл....
Эсээ

НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ

Мягаа маань ямар ч үед хүмүүст чин сэтгэлээсээ хандана. Өрөвдөнө. Туслана. Хамгийн сайхан үгээ хүмүүст харамгүй зориулна. Түүн шиг олон хүнд шүлгээ зориулсан яруу найрагч бараг үгүй биз ээ. Надад зориулсан шүлгүүдээр нь нэг бяцхан түүвэр бүтээж болохоор болжээ. Магад бид хоёрын хооронд цугтаа гуниглах, эмзэглэх, баярлах, догдлох, бахархах олон үйл тохиосон болохоор тэр байх аа.
“АМЬДРАЛ БОЛ ҮХЛИЙН ТУХАЙ УРАН БАРИМАЛ ЮМ” гэсэн Мягаагийн шүлгийн нэг мөр надад байн байн бодогддог юм. Мягаа бол ер нь амьдрал дээрээ ч, яруу найрагтаа ч шув шулуухан, нүцгэн үнэнийг цулайтал хэлдэг билигтэй билээ.
Эсээ

РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ

Л.Одончимэд эрүүлийг хамгаалах, олон улсын улаан загалмай нийгэмлэг, төр засгийн олон чухал өндөр алба хашиж, 1990 оноос Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшихийн хамт, монголын их утга зохиолын армийн тодорхой төлөөлөгчийн хувьд, яруу найраг, хүүхдийн зохиол, шог хошин сэдвээр 20 гаруй ном бичиж уншигчдын талархал хүлээсэн нэрт зохиолч билээ. Гэвч тэрбээр дарга ч байсан, цэрэг ч байсан, туг ч барьсан, тугал ч хариулсан Данзанравжаа хутагтын өв соёлыг хамгаалах дэлгэрүүлэх их үйлсийн түүчээлэгч нь байсаар байх тавилантай ажгуу.
Эсээ

ХУУЧИН СҮМИЙН ГУНИГЛАХУЙ БА ТАЙТГАРАХУЙ

... Үүр цайх үес сэрвэл салхи ширүүсч, чийглэг жиндүү агаар шавхуурдана. Бороо холдож тэнгэр цэлмэжээ. Тэнгэр дорно хаяанаасаа гэгээрч байна. Яг энэ үед сүмийн хаа нэгтэйд хонх мэт жигтэй дуу авиа гарав. Урьд нь би ийм дуу авиа огт сонсоогүй билээ. Бие зарсхийж, нойр сэргээд орчин тойрноо ажиглавал чив чимээгүй. Салхи хүүгэхэд мөнөөх чимээ дахиад л гарна. Жингэнэсэн нэг солгой дуу. Өглөө болсон хойно хэрэгт дурлан сүмийн зэрлэг өвсөн дундуур туучсаар дээврийн өнцөг доор ганц өнчин хонх гуниг цөхрөл мэт, цөхрөлийн дараа амсхийн тайвширч дуугаа хураах мэт үл  мэдэг жингэнэн амирлахыг сонсож билээ. 
 
Замбуутивын сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй... 
 
Хуучин сүмийн хэрэм налж суусан хүүхэд ахуйн дурдатгал, лимбийн эгшгээр сэрэх хүртэл миний сэтгэлийн альхан мухарт мартах гээхүйн сатаарал дотор орогнож байсныг эс мэднэ. Тэр цагаас бараг гучин жилийн хойно би Бөөрийн сүмийн туурийг эрж олов. Сүм, хэрэм зөвхөн нуранги дов болсон байлаа. Чулуун хэрэм, хана туургыг нь нураан зөөж малын хашаа саравч болгожээ. Бөөрийн говиос Онгон элс тийш талын дундуур цувьсан гуулин утас шиг сунайх шар халзан замаар давхиж явтал бас л нэг хаягдсан малын чулуун хашаа шарилжин дунд харагдана. Бууж үзвэл мөнөөх Бөөрийн сүмийн довжоо, хэрэмийн дунд байсан аль өнгөтэй өөдтэй засмал дөрвөлжин чулуунууд байраа сэлгэн энд хүрээд иржээ. Хөөрхий хуучин сүмийн чулуунууд нэг л хэсэгтээ халуу дүүгсэн хаваржаанд хүн малын бүлээн дуугаар бүүвэйлүүлэн хэдэн оныг элээсэн боловч орхимхой орчлонгийн жамыг огоорч чадсангүй нэгдэл нийгмийн өмч сарнихад хөсөр хаягдсан нь энэ ажгуу. Амьдрал урваж хөрвөх нь ирмэх зуур. Харин хуучин сүмийн чулуунууд бараг л элж холторсон нь үгүй. Үүнийг Шар бүрд рүүгээ зөөж ирээдүйд босгох номын хүрээлэнгийнхээ хаа нэгтэй залъя байз. Би ийнхүү шийдээд цааш тоос босгон давхисан бөлгөө. 
Эсээ

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судрыг бодож олсон, бичиж цэцэлсэн, урлаж сийлсэн өвгө дээдэстээ түмэнтаа мэхийн талархахын хамт, тэрхүү чулуун судрыг дэлхий дахинд гайхуулан мэдрүүлэх, хамгаалан хүндэтгэж хүн төрөлхтний соёлын өв санд алдаршуулан залах цагийг чулуун ном анир чагнан хээрийн салхинаа жингэнэн шивнэж хүлээсээр авай.
Эсээ

МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ

Яруу найрагч М.Цэдэндоржийн нэгэн онцгой чанар бол хүлээцтэй байх. Тэр өөрийнх нь нэрээр гарсан элдэв гүтгэлэг, өөнтөглөсөн шүүмж, улс төрөөс бууж ирсэн лантуу алинд нь ч ямар нэгэн хариу үл илэрхийлэн, үл тоох байдалтай бүтээлээ л хийсээр, соён гэгээрүүлсээр явдаг сан. Мэдээж дотроо шаналдаг байсан, утааг нь хамраараа үл гаргадаг байсан нь тэр, он цаг бүхнийг хар цагаанаар нь шүүнэ хэмээн ариуссан сэтгэлээсээ итгэж байсных юм. Он цаг урсан одож олон юм ул болж харин соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн яруу найраг ном бүтээл, гэгээн тунгалаг оюун санаа зул болох цаг нь иржээ. Түүний үнэт бүтээлүүд өнөөдөр улам бүр тодрон гэрэлтсээр байна. М.Цэдэндорж найрагчийн шавь О.Дашбалбар түүнийг маш товч тодорхойгоор " сайхан хүн" гэсэн юм. Гэхдээ л тэр сайхан хүн бүтээсэн нөр их туурвилынхаа ид хавыг үзэж амжаагүй гэж бодоход даанч харамсалтай, дэндүү гунигтай.
Эсээ

ЖАМ ЁСТОЙ ЭВЛЭРЭХҮЙ, ЭХ НУТГААСАА ЭС ХАГАЦАХУЙ

Хүн болоод амьтан аль нь ч эх нутгаасаа хэзээ ч үл тасрах гүн нарийн учгаар холбогдсон байх оршихуйн гүн ухааныг төрсний эцэст үхэх ертөнцийн жам хуулиас илүү дээгүүр тавьж, эцсийн зогсоол дээрээс өнгөрүүлсэн амьдралаа нэгэнтээ эргэцүүлэн үзэж дурсаж буй янгирын тэр мөчлөг хэнд ч тохиолдох жамтайг үр хүүхэддээ өвлөн ухааруулж, сэтгэл зүйг нь бэлтгэх нүүдэлчин ухаан тасралтгүй үргэлжилэх ажаам.
Жам ёс өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн гурвалжин холбоонд хэлхэгдэн үргэлжилнэ. Одоо цагт болж буй үйл явдал нь эх нутагтайгаа гүн нарийн учир учигаар холбоотойг өнгөрсөн цагаас учирлаж буй анчны өгүүлэмж, түүнийг ирээдүйд дамжуулахаар сонсч буй анчины хүү буюу зохиогчийн хүүрнэлийн холбоос гурван цагийг нэг хэлхээнд залгахдаа эс эхлэх, үл төгсөх мөнхийн битүү цагариганд ороож буй нь уншигчдад мэдрэгдэх бөлгөө. “Тэхийн зогсоол” найраглалд ийм ГУРВАЛСАН холбоос зохиолын нэвтрэн гарах үйл явдлын туршид ажиглагдана.
Хүүшийн өвөлжөөнд буй гурван гэр зэрэгцэж бус чандмань эрдэнэ мэт “чандмалж” буусан нь уран дүрслэл төдий бус учир шалтгааны гүн нарийн утгатай. Тэхийн зогсож буй байц хад бас л “гурвалжин” оргилтой. Нэг нүдний дурангийн таталтанд орж ирж буй “гурвалжин оргил, харлаг тэх, хүрэн бүргэд” гурав ч бас л чандмалж харагдах нь учиртай. Монгол нүүдэлчний гурваар чандманалах уламжлал "Тэхийн зогсоол”- д залгамжлан хадгалагдсаар байгаа нь сэтгэлгээний удамшилтай холбоотой биз. 
Эсээ

ХУВИЛГААН

НЭГ.
Өглөө эрт. Гудамжны хөл хөдөлгөөн сийрүүхэн аж. Булан тойроод хайш яйш алхсаар нэгэн эр гарч ирэх нь хөлчүү ч юмуу гэлтэй. Энгэр задгай, малгай хэлтгий. Зэрвэс харахад балмад дүртэй түүнийг харсан хүмүүс зай барьж дөлсхийнэ. 
Мөнөөх эр хөл туйвасхийн алхсаар л байлаа. Будаг шунх болсон бахим том гараар малгайгаа засаж тавиад дүрлэгэр алаг нүдээр бүхнийг нэвт тольдох мэт эргэлдүүлэн ширтэнэ. Мэлмий нь нэгэнтээ үл ялиг гэрэлтэнэ. Төдөлгүй гунигтайяа сүүмийнэ. Алхсаар л...
Эсээ

НЭГЭН АЯЛЛЫН ТОД ЗУРАГ

Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм. Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв.
Эсээ
TOP